Abstract

Abstract:

While a cultural politics of property predominates in public debates over the "ownership" of khöömii, many rural elders and herders often imply what Rebecca Empson describes as an aesthetics of propriety in local discussions about "taking" khöömii as a gift from the surrounding world of baigal' (nature-existence) or about using it for musical offerings to the master-spirits of mountains, in particular. Contemporary actors invoke both of these ways of belonging through khöömii performance depending on their agendas and positions within communal, national, or international discourses about the meaning and reception of Mongol khöömii. This article considers a few key aspects of this complex relationship between Indigenous, socialistic, and heritage-related ways of belonging. Through ethnography and interviews in two rural communities, I consider how propriety, property, and heritage interrelate with local values, social life, and public life. One of these communal case studies, Chandman' District in Khovd Province, is renowned for its intergenerational effort to promote khöömii, while the other, Tsagaannüür in Khövsgöl Province, seems to have lost a communal practice of khöömii. Perspectives from these communities may help scholars understand not only how or why heritage is made in Mongolia but also how or why it is not made in certain circumstances, a topic in need of more attention in the literature on heritage-making.

Abstract:

Өмчийн талаарх соёлын бодлого давамгайлж, хөөмийн "эзэмшил"-ийн тухай олон нийт хэлэлцэж буйн нөгөө талд хөдөөний настан, малчид байгаль дэлхийгээс хөөмийг "бэлэг" болгон "авсан" талаар, эсвэл хөөмийг ялангуяа уул нуруудын эзэн савдагт өргөдөг эгшиг аялгуун "тахил" утгаар орон нутагтаа ярьдаг нь Рэбэкка Эмпсоны дүрсэлсэн зохист явдлын гоо зүй юм. Монгол хөөмийн утга холбогдол, хөөмийг хүлээн авахтай холбоотой орон нутаг, орон даяарх, эсвэл олон улс дамнасан яриа, хэлэлцүүлэгт хөөмийлөх үйл явцад хэрхэн харъяалагддагаа холбогдогч хүмүүс нь өөр өөрсдийн байр суурь, эрмэлзлээсээ хамааран дээрх хоёр байдлын аль алинаар нь илэрхийлж байна.

Уугуул, социалист болоод өв соёлтой холбоотой харъяалалын хэлбэрийн хоорондох энэхүү ярвигтай харилцааны хэд хэдэн гол шинжийн талаар энэ нийтлэлд авч үзнэ. Хөдөөгийн хоёр сумд хийсэн угсаатны зүйн судалгаа, ярилцлагуудаар жишээлэн, зохист байдал, өмч, өв соёл нь хэрхэн тухайн газрын нийгмийн хийгээд нийтийн ахуй, үнэт зүйлтэй харилцан уялдаж байдгийг харуулна. Орон нутагт хийсэн энэхүү харьцуулсан судалгаагаар авч үзэхэд, Ховд аймгийн Чандмань сумынхан хөөмийг түгээн дэлгэрүүлэх үйлст үе дамжин идэвх гаргаж ирсэнээрээ алдартай бол, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хувьд нийтээрээ хөөмийлөхөө больсон харагдаж байна. Энэхүү судалгааны дүгнэлт Монголд соёлын өв хэрхэн, эсвэл яагаад бүтээгддэг талаар төдийгүй, соёлын өв бүтээхтэй холбоотой эрдмийн ажлын хүрээнд анхаарал хандуулууштай сэдэв болох тодорхой нөхцөл байдалд соёлын өв хэрхэн, эсвэл яагаад бүтээгддэггүй талаар судлаач эрдэмтдэд ойлгоход нь туслах биз ээ.

Abstract:

pdf